
Хөвсгөл аймгийн 24 сумын алслагдсан хөдөөгийн баг, хилийн анги салбарт амьдран суугаа 1461 хүүхэд, гэр бүл “Таблеттай багш” санаачилгад нэгдэж, гэр бүлийн орчинд эцэг эх, асран хамгаалагч, хувилбарт сургалтын багшийн дэмжлэгтэй сургуулийн өмнөх хөгжил, боловсролын үйл ажиллагаанд хамрагдсан байна. Алслагдсан баг, сум, хилийн анги салбарт ажиллаж буй 45 багшид сургалтын ухаалаг багцыг хүлээлгэн өгч, арга зүйн сургалтад хамруулжээ.
Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтын ажиллагааны хүрээнд 2023 оноос “Таблеттай багш” санаачилга хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар 16 аймгийн 274 сумын 374 цэцэрлэг болон хилийн анги салбар бүлгийн 8642 хүүхэд тэдний эцэг эх, асран хамгаалагчид “Таблеттай багш” санаачилгад гэр бүлийн орчинд явуулын багшийн дэмжлэгтэйгээр хөгжил, боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна.
Боловсролын ерөнхий газраас “Таблеттай багш” санаачилгад нэгдэж буй аймгуудыг мэргэжил арга зүйн талаар чиглүүлж, орчин цагийн хүүхэд, гэр бүл, боловсролын үйлчилгээний хэрэгцээ шаардлагад нийцсэн, мэдээлэл харилцааны шинэлэг технологид суурилсан сургалтын ухаалаг багцыг боловсруулан түгээж байна.
“Таблеттай багш” санаачилга сургалтын ухаалаг багц гардуулах арга хэмжээний дараа аймаг, сум, багийн түвшинд гэр бүлд бага насны хүүхдийн хөгжил, боловсролыг дэмжих үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх аймгийн боловсролын газрын удирдлага арга зүйч мэргэжилтнүүд, нийт сумдын Засаг дарга нар, цэцэрлэгийн багш нар сургалт хэлэлцүүлэгт оролцсон байна.
Хөвсгөл аймагт "Таблеттай багш" санаачилга хэрэгжиж эхэлжээ | ||
Үзсэн: 346 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.