Шууд Chart

Нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах чиглэлээр “Үндэсний баг” байгуулж шинэ технологиуд нэвтрүүлэн ажиллаж байна

2025-04-10 14:03:02

2025 оны Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан, ЭМЯ болон ДЭМБ эх, нярайн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр Монгол Улсын гаргасан ахиц дэвшлийг тэмдэглэн, эх, хүүхэд бүрийн амьдралыг эрүүл эхлэлээр хангах амлалтаа дахин баталгаажууллаа.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар нярайн тусламж үйлчилгээг олон улсын түвшинд хүргэж, нярайн өвчлөл эндэгдлийг бууруулах чиглэлээр “Үндэсний баг” байгуулсны үр дүнд нярайн тархи хөргөх болон нярайн уушгины даралтыг бууруулах гэх мэт тусламж үйлчилгээнд эмчилгээний шинэ аргыг нэвтрүүлсээр байна.

Эдгээр эмчилгээний шинэ аргыг нэвтрүүлэхийн тулд эмч, мэргэжилтнүүдээ энэ чиглэлээр тэргүүлдэг өндөр хөгжилтэй улсуудад сургасан бөгөөд цаашид ч сургах төлөвлөгөөтэй байна. Монгол Улсад нярайн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 7.7 байгааг 5.5 болгон бууруулах боломжтой болохыг олон улсын эрдэмтэн судлаачидтай хамтран тооцоолсон.

”Эрүүл эхлэл, итгэлтэй ирээдүй” уриан дор Монгол Улс эх, нярайн эрүүл мэндийг дэмжих “Эрүүл нярай” санаачилгаа танилцуулж байна.

Энэ санаачилга нь бүх төрөлтийг мэргэжлийн эмч, сувилагчийн хяналтад авах, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх, эрүүл мэндийн даатгалыг өргөжүүлэх зэрэг өргөн цар хүрээтэй эрүүл мэндийн бодлогын шинэчлэлүүдийг хэрэгжүүлснээр эх, нярайн эндэгдлийг мэдэгдэхүйцээр бууруулсан сүүлийн 20 жилийн хугацаанд гаргасан ололт амжилтад тулгуурлаж байгаа юм. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах чиглэлээр “Үндэсний баг” байгуулж шинэ технологиуд нэвтрүүлэн ажиллаж байна  
Үзсэн: 382 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй