Шууд Chart

Тав хүртэлх сартай хоёр хүүхэд тутмын нэг нь эхийн сүүгээр дагнан хооллож байна

2025-04-10 14:35:56

Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн байдлаар гурван хүүхэд тутмын нэг нь төрснөөс хойш нэг цагийн дотор ангир уургаа амлаж чаддаггүй байна. Нийгмийн үзүүлэлтийн 2023 оны түүвэр судалгаагаар нярай хүүхэд төрснөөсөө хойш нэг цагийн дотор ангир уургаа амлаж чадаагүй үзүүлэлт хотод хөдөөнийхөөс есөн нэгж хувиар бага гарчээ.

Мөн 5 хүртэлх сартай хоёр хүүхэд тутмын нэг нь эхийн сүүгээр дагнан хооллож байна. Зохистой байдлаар хооллож буй 6-23 сартай хүүхдийн хувь өмнөх судалгаануудынхтай харьцуулахад багасжээ. Тухайлбал, 2023 оны судалгаагаар зохистой байдлаар хооллодог 6-23 сартай хүүхэд хөдөөд 16 хувь байгаа нь хотынхоос 1.8 дахин бага үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Тус судалгаагаар нярай болон бага насны хүүхдийн хооллолтын талаарх мэдээлэл цуглуулдаг байна. НҮБ-ын Хүүхдийн Сан, ДЭМБ-аас нярай хүүхдийг төрснөөс нь хойш 1 цагийн дотор амлуулах, 0-6 сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллох, 0-2 нас хүртэл, түүнээс цааш үргэлжлүүлэн хөхүүлэх, мөн нярай, бага насны хүүхдийг ялангуяа 0-2 нас хүртэл нь зөв зохистой хооллосноор эсэн мэнд амьдрах боломжийг нэмж, өсөлт хөгжлийг нь дэмждэгийг ДЭМБ зөвлөдөг аж. 

 

 


Тав хүртэлх сартай хоёр хүүхэд тутмын нэг нь эхийн сүүгээр дагнан хооллож байна  
Үзсэн: 393 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй