
Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 82 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2025 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг хамтран 2025 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд “Өрхийн болон бичил, жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээний салбарын өнөөгийн байдал, хууль тогтоомжийг шинэчлэх хэрэгцээ шаардлага” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн нөөц боломж, эрх зүйн орчны шинэчлэлтийн шаардлага, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, түүний хүртээмж, зохицуулалтын асуудал, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, эрх зүйн орчны талаар жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээс судалгаа авч, саналыг сонслоо.
Бизнес эрхлэгчид, орон нутгийн төлөөлөгчид оролцсон энэхүү хэлэлцүүлэг нь өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээний салбарын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, бодлогын шинэчлэлтийг хийхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.
Хэлэлцүүлгийн дүнг үндэслэн холбогдох байгууллагууд хамтран ажиллаж, санал, дүгнэлтийг Аж үйлдвэрийн бодлогын байнгын хороо болон Улсын Их Хурлын даргад танилцуулахаар төлөвлөж байна.
Дорноговь аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, тулгамдсан асуудлыг хэлэлцэв | ||
Үзсэн: 309 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.