
БХЯ-ны ТЗУГ-ын дарга Ц.Одхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Цэргийн төв эмнэлгийн нийт ажилтан, албан хаагчидтай уулзалт хийж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Батлан хамгаалахын сэргэлт" бодлогын хүрээнд тусгагдсан бодлого, зорилт болон хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.
Тус эмнэлэг нь Улсын нэгдүгээр эмнэлгийн бөөр шилжүүлэн суулгах үндэсний багт 7 чиглэлээр 25 эмч, сувилагчийг 2024 оноос бэлтгэж, хагалгааны орчин нөхцөлийг 2021 оноос сайжруулсны дүнд 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр түүхэн 104 жилдээ анх удаа бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн.
Ажлын хэсэг Цэргийн төв эмнэлэг болон ажилтан, албан хаагч нарт тулгамдаж буй асуудал болон санал хүсэлтийг сонсож ажиллалаа гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа | ||
Үзсэн: 305 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.