Шууд Chart

“Дэлхийн цирк Монголд” тоглолт болно

2025-04-11 13:07:26

“Дэлхийн цирк Монголд” тоглолт Степпе арена төвд 13 дахь жилдээ тоглох гэж байна. Энэ удаагийн тоглолтод Итали улсын алдар алиалагч Дэвид Ларибле ирж үзүүлбэрээ үзүүлж байгаа юм. Түүний Азид тоглож буй анхны улс нь Монгол болж байна.

Мөн Монгол, Америк, Герман, Итали, Аргентин, Колумб, Орос, Иран, Беларусь, Украйн, Убекстан, Казахстан зэрэг орноос олон улсын нэр хүндтэй циркийн жүжигчид болон сургуультай амьтад циркийн гайхалтай, сэтгэл догдлуулсан үзүүлбэрээ тоглохоор манай улсад ирээд байгаа юм.

Тоглолт маргаашнаас буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 12-оос эхлэн тавдугаар сарын 11-ны хооронд зөвхөн бямба, ням гаригт “Степпе арена” ордонд зохион байгуулагдана.

0-4 насны хүүхэд үнэ төлбөргүй. 5-аас дээш насныхан суудлын байршлаас хамаарч 20-100 мянган төгрөгийн үнэтэй. Мөн бага насны хүүхэдтэй гэр бүлд зориулсан 12 хүний суудалтай тусгай өрөө гаргасан. Нэг суудал нь 80 000 төгрөгийн үнэтэй гэж зохион байгуулагчид танилцууллаа. 

Нийт 15 орны олон улсад чансаа өндөр нэр хүндтэй жүжигчдийн хамгийн хурдтай, эрсдэлтэй, сэтгэл догдлуулсан үзүүлбэрүүдийг үзүүлж  гэр бүл, үр хүүхэд, найз нөхөдтэйшгээ мартагдашгүй дурсамжаа бүтээгээрэй.

 


“Дэлхийн цирк Монголд” тоглолт болно  
Үзсэн: 317 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй