Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тусгай зориулалтын автомашиныг гаалийн татвараас нэг удаа чөлөөлдөг

2025-04-11 15:00:50

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрт зориулсан тусгай зориулалтын автомашиныг импортлон оруулж ирэхдээ нэг удаагийн гаалийн татвараас чөлөөлөгдөх хуулийн зохицуулалт байдгийг ГЕГ-аас мэдээллээ. 

Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ялангуяа тахир дутуу тэргэнцэртэй хүнийг суулгах, буулгах зам, тавцан, өргүүр эсхүл хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрөө жолоодох зориулалттай, зөвхөн гар ажиллагаатай удирдлагатай, дээрх шаардлагуудыг бүрэн хангасан тусгай зориулалтын автомашиныг нэг хүнд нэг удаа импортлох боломжтой аж. 

Иймээс дээрх шаардлагыг хангаж буй иргэд, 

o Үнийн нэхэмжлэх 

o Баглаа боодлын жагсаалт 

o Автомашины техникийн гэрчилгээ 

o Гаалийн улсын байцаагчийн хийсэн шалгалтын тэмдэглэл 

o Хөгжлийн бэрхшээлтэй хүний тусгай үнэмлэх зэрэг бичиг баримтыг бүрдүүлэн гаалийн байгууллагад хандаж хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдах боломжтой.

Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөлт үзүүлэх тусгай заалт нь эдгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын нөхцлийг сайжруулах, тэдний хөдөлгөөний эрх чөлөөг дэмжих зорилготой. Тусгай зориулалтын автомашины импортын хөнгөлөлт нь тухайн иргэний амьдралыг хялбаршуулах, тэдний эрх ашигт нийцэхүйц байдлаар боловсруулагдсан байна гэж Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тусгай зориулалтын автомашиныг гаалийн татвараас нэг удаа чөлөөлдөг  
Үзсэн: 392 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй