Шууд Chart

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

2025-04-11 15:13:00

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 11-12-нд шилжих шөнө Дорнод, Сүхбаатарын өмнөд, Дорноговийн зүүн хэсгээр цасан шуурга шуурна.


Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг онцгойлон анхааруулж байна.


2025 оны дөрөвдүгээр сарын 11-ний 20 цагаас
2025 оны дөрөвдүгээр сарын 12-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 13-18 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Сэлбэ голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгаар -8-13 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө нутгийн баруун хагаст дулаарч, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 0-5 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр 11-16 хэм, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 18-23 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -15-17 хэм, бусад хэсгээр -11-13 хэм хүйтэн, өдөртөө дулаарч 5-7 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 14-16 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 16-18 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.


2025 оны дөрөвдүгээр сарын 13-наас 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд Халх голын сав газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, 15-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгиийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 15, 16-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эхээр шөнөдөө -5-10 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 16-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 730 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй