
Гаалийн байгууллага 2025 оны эхний улиралд шинэ төрлийн хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 7 удаагийн үйлдлийг таслан зогсоов. Тодруулбал, улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын харьяа гаалийн хяналтын бүсэд 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас шуудан илгээмжээр Монгол Улсын иргэн Г.Т-гийн нэр дээр илгээсэн илгээмжид цай, савангийн хайрцагт нуун далдалсан нийт 840 грамм Хашиш гэх нэршилтэй мансууруулах бодис байсныг рентген хяналтаар гаалийн албан хаагчид илрүүлж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт үйлдлийг таслан зогсоож харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлэн ажиллаа. Тухайн 840 грамм Хашиш гэх нэршилтэй бодис нь ойролцоогоор 3360 хүний нэг удаагийн мансуурах хэрэглээ болж байна.
Иймд иргэд та бүхэн гадаад улс оронд зорчихдоо бусдаас дайвар ачаа авахгүй байх, бусдад хувийн мэдээлэл, бичиг баримтаа өгч ашиглуулахгүй байхыг анхаарч өөрийгөө болон гэр бүл ойр дотнын хүмүүсээ энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ үү.
ГЕГ: Хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 7 удаагийн үйлдлийг илрүүллээ | ||
Үзсэн: 427 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.