Шууд Chart

Хамт ажилладаг хүн нь хувийн мэдээллийг нь ашиглан 2 сая орчим төгрөгийн зээл авсан гэх үйлдлийг шалгаж байна

2025-04-11 18:00:42

Энэ оны 04 дүгээр сарын 09-ний өдөр "Надтай хамт ажиллалаг байсан Б нь миний хувийн мэдээллийг ашиглан миний нэр дээр “Netpay”, “Numur” зэрэг зээлийн аппликейшнээс нийт 2,000,000 төгрөгийн зээл авсан байна", иргэн "О" энэ сарын 07-ны өдөр гар утсаа алдсаны улмаас Хаан банкны нэвтрэх нэр, нууц үгээ алдаж, иргэний хувийн мэдээллийг ашиглан “Гэрэл” зээлийн аппликейшнээс 180,000 төгрөгийн зээл авсан гэх гомдол, мэдээллүүд бүртгэгдэн, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Энэ оны эхний улирлын байдлаар нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 3386 нь цахим орчинд үйлдэгдсэн.

Иймд иргэд та бүхэн өөрийн хувийн мэдээллээ бусдад мэдэгдэхгүй байх мөн нууцлал аюулгүй байдлаа сайтар хангахгүй бол цахим орчинд хувийн мэдээллээ бөглөж, зээл авах боломжтой болсон энэ цаг үед таны нэр дээр хэн нэгэн зээл авч, таны өмчлөх эрхэнд халдах үйлдлийг гаргаж болзошгүй байх тул сонор сэрэмжээ дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.


Хамт ажилладаг хүн нь хувийн мэдээллийг нь ашиглан 2 сая орчим төгрөгийн зээл авсан гэх үйлдлийг шалгаж байна  
Үзсэн: 430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй