
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар төгсөлтийн дараах сургалтыг олон улстай хамтарсан хөтөлбөрөөр зохион байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна.
Энэ хүрээнд БНСУ-ын “Олон улсын боловсролын солилцооны холбоо”-той хамтран 3 шатны сонгон шалгаруулалт явуулж, 2025 оны 6 дугаар сард төгсөх дамжааны 2 резидент эмчийг АНУ-д суралцуулахаар шалгаруулаад байна.
Тус тэтгэлэгт хөтөлбөрт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн 2-р дамжааны резидент эмч О.Номунзул, Цэргийн төв эмнэлгийн Мэс заслын 2-р дамжааны резидент эмч М.Номин-Эрдэнэ нар тус тус шалгарч өнөөдөр батламжаа гардаж авлаа.
Төгсөх дамжааны резидент эмч нарыг АНУ-д суралцуулах тэтгэлэгт хөтөлбөрийн батламж гардууллаа | ||
Үзсэн: 247 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.