Шууд Chart

“Лос Анжелес-2028” зуны олимпын хөтөлбөрийг баталлаа

2025-04-12 11:29:54

ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлөөс “Лос Анжелес-2028” Олимпын наадмын хөтөлбөр, тамирчдын квотыг баталжээ.

Энэ удаагийн олимпын наадам нь нийт 351 медалийн тэмцээнтэй буюу “Парис 2024” олимпын наадмаас 22-оор  илүү байх бөгөөд “Лос-Анжелес-2028” олимпын наадмын зохион байгуулах хорооноос санал болгосон таван спортын төрөлд нэмэлт 698 квот хуваарилсан байна.

Түүхэнд анх удаа багийн бүх спортын төрөлд эрэгтэй багтай ижил тооны эмэгтэй баг байх бөгөөд усан поло спортын төрөлд хоёр эмэгтэй баг нэмэгдснээр 12 эмэгтэй, 12 эрэгтэй багтай болж байна.

Медалийн тэмцээний боломж, шинэчлэл:

Усанд сэлэлтийн төрөл: эрэгтэй, эмэгтэй тамирчдын 50 метрийн араар даллах, эрвээхэй, мэлхий сэлэлтийн төрлүүд Инглвуд цэнгэлдэх хүрээлэнгийн усан санд /Inglewood Stadium/ болно.

Сэлүүрт завь: Эмэгтэй  гоцлол (CW1x), эрэгтэй гоцлол (CM1x) болон холимог давхар сэлүүрт (CX2x) далайн эргийн спринт төрөлд дебютээ хийнэ.

Спорт авиралт: Bouding болон Lead төрлүүдийг тус тусад нь медалийн төрөл болгохоор болжээ.

Сагсан бөмбөгийн 3х3 төрөл: “Токио 2020” олимпод эрэгтэй, эмэгтэй тус бүр 8 баг оролцон анхны тоглолтоо хийсэн бөгөөд энэ төрөл нь эрэгтэй болон эмэгтэй төрлөөс тус бүр 12 багтай болж өргөжсөн байна.


“Лос Анжелес-2028” зуны олимпын хөтөлбөрийг баталлаа  
Үзсэн: 239 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй