Шууд Chart

ОХУ, АНУ-ын сансрын нисэгчид тойрог замд ажиллахаар очжээ

2025-04-12 15:43:04

Оросын хоёр, америкийн НАСА-гийн нэг сансрын нисэгчдийг суулгасан “Союз-МС-27 жолоодлоготой сансрын хөлөг дөрөвдүгээр сарын 09-нд Олон улсын Сансрын станцад амжилттай залгагджээ. Роскосмос-ын мэдээлснээр, хөлгийг Байконур сансрын буудлаас «Союз-2.1а» пуужин тээгчийн тусламжтай сансарт гаргасан.

“Роскосмос”-ын сансрын нисэгчид Сергей Рыжиков, Алексей Зубрицкий, НАСА-гийн сансрын нисэгч Жонатан Ким нар багтсан «Союз МС-27» хөлөг тойрог замд 245 хоногийг өнгөрүүлж 12 дугаар сарын 9-нд Дэлхийд эргэн ирнэ.  Оросын сансрын нисэгчид аяллын туршид задгай сансарт хоёр удаа гарч, ОУ сансрын станцад дор хаяж сансрын 42 туршилт хийх ёстой байна. ОУСС-ыг 1998 оноос олон зорилтот судалгааны цогцолборын зориулалтаар ашиглаж эхэлсэн юм. Энд Орос, АНУ болон бусад улсын сансрын нисэгчид ажилладаг. Тухайлбал, Роскосмос болон НАСА-гийн хооронд оросын мэргэжилтнүүдийг америкийн үйлдвэрийн хөлгүүдээр, америкийнхыг оросын хөлгүүдээр тойрог замд солбин хүргэх хэлэлцээр хэрэгждэг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ, АНУ-ын сансрын нисэгчид тойрог замд ажиллахаар очжээ  
Үзсэн: 247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй