
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас эмийн чанарыг сайжруулах, үнийг бууруулах чиглэлээр ажиллаж байна.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын холбогдох газрын дарга, албан хаагчид Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос эмийн чанар, үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоол, 2024 онд шинэчлэн батлагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, хэрэгжилт хангалтгүй асуудлын шалтгаан нөхцөл, тулгамдаж буй асуудлыг танилцууллаа.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас цаашид Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд эрх бүхий байгууллагаас батлахаар заасан дүрэм, журам, стандарт, бусад хэм хэмжээний актыг боловсруулах, батлуулах, эмийн зохицуулалтын цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоо нэвтрүүлэх зэрэг хүлээгдэж байгаа асуудлыг шуурхай зохион байгуулах, хууль, тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар боллоо гэж Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээллээ.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас эмийн чанарыг сайжруулах, үнийг бууруулах чиглэлээр ажиллаж байна | ||
Үзсэн: 198 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.