Шууд Chart

Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлжээ

2025-04-13 10:09:12

Монгол улсын Ерөнхий сайд, Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Жем Интернэйшнл ХХК, "Даян" дэвжээний бөх, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Даян дэвжих групп, Даян дэвжээний бөх, улсын начин Батцэнгэлийн Чимэдвандан үзүүрлэсэн байна.

Дөрөвт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Степ Гоулд ХХК, Бүрэн Дуулга ХХК, Цагаан Сор ХХК, "Дорнын Хүчтэн" дэвжээний бөх, улсын заан Д.Анар, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, "Хүч" спорт хороо, ЦЕГ, "Мөнхийн үсэг" групп, "Нэгдэл" клуб, Бадрах өглөө ХХК, "Их Богд" дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо нар шалгарчээ.

 

Наймд улсын заан Б.Бат-Өлзий, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, аймгийн арслан Д.Бадаигарав, аймгийн заан Д.Батбаяр нар үлдэв. Зохион байгуулагчдын зүгээс үзэгчдийн дундаас 3 азтан тодруулж, Маршалын хөрөг бүхий хивс, 1.000.000 төгрөг, хурдан удмын адуу гардуулсан бол түрүү бөх 10 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 2 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.

 

 


Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлжээ  
Үзсэн: 256 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй