Шууд Chart

Сүхбаатар дүүрэг явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан 51 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлжээ

2025-04-13 10:36:38

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, нийтийн гудамж, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх ажил нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа. Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/234, А/237 дугаар газрын зөрчил арилгах захирамжийн хүрээнд  Сүхбаатар дүүргийн I, III, V, VIII хорооны дараах байршлуудад хууль, журам, стандарт зөрчин байршуулсан 51 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлжээ. Үүнд,

  • I хороо: МУБИС-ын замын урд тал 5ш
  • Iхороо: Хуучнаар Ленин клуб автобусны буудал 4ш
  • III хороо: Хүүхдийн 100 орчим 3ш
  • V хороо: Энхтайваны өргөн чөлөө-10ш
  • VIII хороо: МУБИС-ын өмнөх автобусны буудал 15ш
  • VIII хороо: МУБИС-ын баруун талын автобусны буудал 5ш
  • VIII хороо: Спорт төв ордны баруун тал 3ш
  • VIII хороо: Арслантай гүүрний хойд тал 6ш

Дээрх газар чөлөөлөлт хийсэн байршлуудын хог хаягдлыг цэвэрлэн ул суурийг ариутгасан байна.

 

\

 

 

 

 


Сүхбаатар дүүрэг явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан 51 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлжээ  
Үзсэн: 356 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй