Шууд Chart

Хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд гэр олгох тусламжийн цуваа хөдөллөө

2025-04-13 11:20:13

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч хүчтэй шороон шуурганы улмаас тус сумын 130 орчим гэр цөмөрч, 17 байшингийн дээвэр хууларч, 230 айлын хашаа унасан байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын шийдвэрээр дахин ашиглах боломжгүй болсон айл, өрхүүдэд гэр олгох тусламжийн цуваа өнөөдөр хөдөллөө.

Тусламжийн цуваа хүргэх ажлын хэсгийг УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү ахалж байгаа бөгөөд газар орон дээр үүсэн нөхцөл байдалтай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлно гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд гэр олгох тусламжийн цуваа хөдөллөө  
Үзсэн: 391 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй