
Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч, хүүхдүүд та бүхэнд амралтын өдрийг гэр бүлээрээ илүү үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлэхэд нь туслах, хамтдаа хийж болох сонирхолтой 10 зүйлсийн жагсаалтыг санал болгож байна.
1. Байгальд гарах, аялал зохион байгуулах – Цэвэр агаарт амарч, хамтдаа байгалийн сайхныг мэдрээрэй.
2. Гэр бүлээрээ дугуй унах, явган аялал хийх – Эрүүл мэндээ дэмжиж, цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.
3. Гар урлал, бүтээлч зүйлс хийх – Хүүхдүүдтэйгээ хамт гарын доорх материалаар бүтээл урлая.
4. Гэр бүлийн кино үдэшлэг зохиох – Хамгийн дуртай кинонуудаа үзэж, хөөрөлдье.
5. Гэртээ BBQ эсвэл пикник хийх – Амттай хоол, сайхан уур амьсгал – жаргалтай мөчүүд.
6. Цэцэг, ногоо тарих – Хүүхдүүдтэйгээ хамт байгальд ээлтэй ажил хийцгээе.
7. Ном унших, үлгэр ярьж өгөх – Хүүхдүүддээ үлгэр уншиж, тэдний төсөөллийн ертөнцийг тэлцгээе.
8. Хөгжилтэй спорт тоглоом тоглох – Гар бөмбөг, сагсан бөмбөг, олс таталт ...
9. Хотын үзэмжит газруудаар зугаалах – Түүхэн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газруудаар аялъя.
10. Өдрийн тэмдэглэл хөтлөх, дурсамж бүтээх – Сонирхолтой мөчүүдээ зурж, бичиж үлдээгээрэй.
Гэр бүлээрээ хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаа хамгийн үнэ цэнтэй.
Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар
Амралтын өдөр гэр бүлээрээ хийж болох сонирхолтой 10 зүйл | ||
Үзсэн: 309 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.