Шууд Chart

Хөвсгөл аймгийн тариаланчид чууллаа

2025-04-13 11:46:22

Мөрөн хотод өчигдөр “Газар тариалан эрхлэгчдийн уулзалт хэлэлцүүлэг” боллоо.

Тариаланчид “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы талаар мэдээлэл авч, тулгамдаж буй асуудлууд болон шинэ санал санаачилгаа хуваалцаж санал солилцсон байна.

Энэ үеэр Хөвсгөл аймгийн тариаланчдад биржээр дамжуулан хэрхэн арилжаанд оролцох, үрийн болон хүнснийн улаанбуудайн дуудлага худалдааны ач холбогдол, тариаланчдад үүсэх боломж, давуу тал зэргийг танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

"Атрын-IV" аяныг 2025-2029 онд хэрэгжүүлж, 200 мянган га талбайг шинээр эргэлтэд оруулж, 1.2 сая га-д тариалалт хийхээр зорьж байгаа бөгөөд бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулж хэрэгжүүлэх юм.

Мөн хөдөөгийн сэргэлт, нийслэлийн төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хотоос хөдөөд шилжиж буй залуу гэр бүлүүдэд газар тариалан эрхлэхэд дэмжлэг үзүүлж, орон сууцжуулалтын бодлогыг уялдуулахаар төлөвлөөд байна гэж Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-иас мэдээллээ. 


Хөвсгөл аймгийн тариаланчид чууллаа  
Үзсэн: 326 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй