Шууд Chart

Түүхийн улсын XXVII олимпиад амжилттай зохион байгуулагдлаа

2025-04-14 09:15:04

Улсын түүхийн XXVII олимпиадын III даваа МУБИС-ийн хичээлийн II байранд  энэ сарын 10- 11-ны өдрүүдэд зохион байгуулагдсан. Тус олимпиадад 12 дугаар  ангийн 46 сурагч (аймаг-18, нийслэл-28), 9 дүгээр анги 40 сурагч (аймаг-15, нийслэл-25) нийт 86 сурагч, 51 багш, нийт 137 оролцогч оролцсон байна.

Багшийн ангилалд

  • Улсын аварга багшаар: Завхан аймгийн Их-Уул сумын сургуулийн багш Д.Тулга,
  • Дэд байрт: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн багш М.Ганболд,
  • Гутгаар байрт: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4-р сургуулийн багш О.Батболд,
  • Тусгай байрт “Шинэ зуун билэг” сургуулийн багш С.Пүрэвсүрэн, 1-р сургуулийн багш Б.Анхбаяр нар шалгарлаа.

9 дүгээр ангийн ангилалд

  • Тэргүүн байрт: “Шинэ Монгол” сургуулийн сурагч Т.Эгшиглэн,
  • Дэд байрт: “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн сурагч Г.Ану-Үжин, “Оргил” сургуулийн сурагч Н.Агваандондов,
  • Гутгаар байрт: “Гёте" сургуулийн сурагч Д.Эрдэнэ-Очир, 21-р сургуулийн сурагч Т.Эрхэм-Очир, “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн сурагч А.Гоомарал нар тус тус эзэллээ.

12 дугаар  ангийн ангилалд

  • Тэргүүн байрт: 31 дүгээр сургуулийн сурагч С.Дөлгөөн,
  • Дэд байрт: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн сурагч Б.Цагаанбаатар, Дорнод аймаг дахь МУИС-ийн ахлах сургуулийн сурагч Г.Батсүх,
  • Гутгаар байрт: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын сургуулийн сурагч О.Дүүрэнбаяр, 14 дүгээр сургуулийн сурагч Б.Отгонбилэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар сургуулийн сурагч Б.Нандин-Эрдэнэ нар тус тус эзэллээ.

Дэд хорооны тусгай шагналаар Говь-Алтай аймгийн Цогт сумын Говийн их дархан газрын Баянтоорой тосгоны сургуулийн сурагч Д.Санчир, “Томьёо” сургуулийн сурагч Б.Мөнгөнтүшиг нар шагнагдсан байна. “Тэгш хамруулах” зарчмыг баримтлан 12 дугаар ангийн төрөлд харааны бэрхшээлтэй сурагч, ШШГЕГ-ын тусгай сургуулийн 12 дугаар  ангийн сурагч (8-р байр) оролцуулснаараа онцлогтой байсан байна.

 


Түүхийн улсын XXVII олимпиад амжилттай зохион байгуулагдлаа  
Үзсэн: 298 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй