Шууд Chart

Архангай аймаг агаарын чанарыг хянах автомат станцтай боллоо

2025-04-14 10:00:41

Монгол Улс, БНСУ-ын Байгаль орчны яамны хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар 21 аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвүүдийг агаарын чанарын автомат станцтай болгох ажлыг эхлүүллээ.
Анхны автомат станцыг Архангай аймагт суурилуулсан бөгөөд 24 цаг, 365 хоног тасралтгүй ажиллах боломжтой юм.
Тус автомат станц нь хүхэрлэг хий, азотын ислүүд, байгаль орчны суурь үзүүлэлтүүд, нарийн тоосыг хэмжинэ.
Өнгөрсөн хугацаанд 8:00, 12:00, 20:00 цагт механик байдлаар төв суурин газруудын агаарын чанарыг хэмждэг байсан бол одоо бодит цагийн хэмжилтээр минут тутамд тооцоолох боломжтой болжээ.
 
Эх сурвалж: БОУАӨЯ

Архангай аймаг агаарын чанарыг хянах автомат станцтай боллоо  
Үзсэн: 294 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй