Шууд Chart

Ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

2025-04-14 11:24:13

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар 1-р баг “Дошинтын-Их” гэдэг газар ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлага 2025 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 16:15 цагт иржээ. 

Дуудлагаар Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид, сумын онцгой комисс, мэргэжлийн анги, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн 0304 дүгээр салбарын алба хаагчид түймрийн голомтод ажиллаж байна гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 
 
 

Ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна  
Үзсэн: 322 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй