
Үлийн цагаан оготно, чичүүлтэй тэмцэх ажил Дундговь аймгийн Сайнцагаан суманд өрнөж байна.
Нийт 3500 га бэлчээрийн талбайд микробиологийн арга буюу бактержуулсан бэлдмэлээр тэмцэх ажил 2025 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Наран, Тэвш, Далай, Үйзэн багуудад хийгдэж эхэлжээ.
Иймд малаа бактержуулсан бэлдмэл цацсан бэлчээрт бэлчээхгүй байхыг малчдад анхааруулж байна гэж Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.


Үлийн цагаан оготнотой тэмцэж байна | ||
Үзсэн: 347 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.