Шууд Chart

“Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилж, авч ирлээ

2025-04-14 12:25:13

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Н”-г Бүгд Найрамдах Аргентин Улсаас Монгол Улсад шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг Эрүүгийн цагдаагийн албаны болон Интерполын Үндэсний төв товчооны алба хаагчид гүйцэтгэж, Монгол Улсад авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Уг этгээдийг 2021 онд насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн гэх эрүүгийн хэрэгт эрэн сурвалжилж байсан бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчооноос Аргентин Улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран хэрэгжүүлсэн тусгай ажиллагааны дүнд байршлыг нь илрүүлж, баривчлуулсан.

Монгол Улсад албадан авчрах ажиллагааг Цагдаагийн Ерөнхий Газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба, Улсын Ерөнхий Прокурорын Газар, Хууль Зүй Дотоод Хэргийн Яам, Гадаад Харилцааны Яам, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Аргентин, Турк, Хятад Улсын Интерполтой хамтран зохион байгууллаа.

Цагдаагийн байгууллагаас гадаад улсад оргон зайлж олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох, шилжүүлэх болон албадан авчрах ажиллагааг идэвхтэй үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа тул гадаад улсад оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж байгаа иргэд өөрсдийн сайн дураар Монгол Улсад ирж цагдаа, хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллахыг анхааруулж байна. 


“Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилж, авч ирлээ   
Үзсэн: 317 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй