Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан

2025-04-14 14:42:32

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Дөрөвдүгээр сарын 15-нд ихэнх нутгаар дулаарч Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор салхи, шороон шуурга шуурч, хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2025 оны 04-р сарын 14-ний 20 цагаас 2025 оны 04-р сарын 15-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, нутгийн зүүн хагаст багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно.

Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хэрлэн, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 0-5 хэм хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Ерөө Тэрэлж голын хөндийгөөр 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Монгол-Алтайн уулархаг нутгаар сэрүүсэж 8-13 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 13-18 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 хэм, бусад хэсгээр 6-8 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 22-24 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 20-22 хэм дулаан байна.


2025 оны 04-р сарын 16-наас 04-р сарын 20-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сары 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 16-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, 18-нд Алтайн салбар уулсаар, 19-нд нутгийн баруун хагаст зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 16-наас нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан   
Үзсэн: 603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй