Шууд Chart

“Таблеттай багш” Архангайд хэрэгжиж эхэлжээ

2025-04-14 16:14:43

Архангай аймгийн 19 сумын алслагдсан хөдөөгийн багийн 1170 гаруй хүүхэд, гэр бүл “Таблеттай багш” санаачилгад нэгдэж, гэр бүлийн орчинд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдана.

Тус аймагт “Таблеттай багш” санаачилгыг эхлүүлж, Боловсролын сайд П.Наранбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Боловсролын Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа, Сайдын зөвлөх Д.Гантулга, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Боловсролын газрын дарга Ц.Мөнхбат нар хувилбарт сургалтын багш нар болон гэр бүлд бага насны хүүхдийн хөгжил боловсролыг дэмжих таблетад суурилсан сургалтын багцыг хүлээлгэн өглөө.

 

Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран 2023 оноос “Таблеттай багш” санаачилгыг хэрэгжүүлж байгаа билээ. Боловсролын ерөнхий газраас тус санаачилгад нэгдэж буй аймгуудыг мэргэжил арга зүйн талаар чиглүүлж, мэдээлэл харилцааны шинэлэг технологид суурилсан сургалтын ухаалаг багцыг боловсруулан түгээж байна.

2025 онд таблеттай багш санаачилгын хүрээг өргөжүүлэх зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангаас 2024 оны 11 сард зохион байгуулсан хөрөнгө босгох арга хэмжээнд оролцсон хувийн хэвшлийнхэн, үндэсний үйлдвэрлэгчдийн хандив, хөрөнгө оруулалт чухал хувь нэмэр болжээ.


“Таблеттай багш” Архангайд хэрэгжиж эхэлжээ  
Үзсэн: 356 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй