
Өсвөр насны охидын бие, сэтгэл зүйн онцлогийн тухай мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж тэдний өмнө тулгамддаг асуудлыг шийдвэрлэхэд эерэг нөлөө үзүүлэх, ариун цэврийн хэрэглэлийн соёлтой, боловсон хэрэглээг бий болгох, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор сургууль болон дотуур байрын орчноор дамжуулан өсвөр насны охидод сарын тэмдгийн үед ариун цэврийн хэрэглэлийг зөв хэрэглэж сурах.
Мөн сарын тэмдгийн үед тохиолдох бэрхшээлүүдийг даван туулах, сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйг сахиснаар эрсдэлээс өөрийгөө хамгаалах, мэдээлэл хүргэх, бие биедээ туслах талаар мэдлэг, хандлагыг төлөвшүүлэн хөгжүүлэх “Охидын ариун цэврийн булан” нөлөөллийн ажлыг Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд 21 аймгийн ЕБС-ийн 245 дотуур байр хамрагдсан бөгөөд аймгуудад хүлээлгэн өгчээ.
Та бүхэн энэхүү ажлыг дэмжин сарын тэмдэг ирсэн үед охид өөрсдийн хичээл сургуулийн үйл ажиллагаа, өдөр тутмын тогтсон дэглэмээ хэвийн үргэлжлүүлэхэд туслах охидын ариун цэврийн буланг сургууль болон дотуур байрын орчинд бий болгон ажиллахыг уриалжээ.
"Охидын ариун цэврийн булан" нөлөөллийн ажил зохион байгуулжээ | ||
Үзсэн: 203 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.