Шууд Chart

Л.Ган-Орших: Хавдрын 70-80 хувийг нь эрт үедээ илрүүлдэг болчихвол том ахиц болно

2025-04-15 10:10:39

Монголын хоол боловсруулах дурангийн нийгэмлэгийн тэргүүн Л.Ган-Орших хавдрын оношилгооны талаар мэдээлэл өгчээ. Тэрбээр “Хавдар судлалын үндэсний төвөөс 2023 онд гаргасан хамгийн сүүлчийн дүн мэдээгээр улаан хоолойн хавдар нийт Монгол Улсад хорт хавдраар өвчлөгсдийн дөрөвдүгээр байранд, ходоодны хорт хавдар хоёрдугаар байранд явж байна. Хорт хавдар ихэвчлэн гурав буюу дөрөв дүгээр үе буюу манайхны ярьдаг бүр хожуу үедээ оношлогдсон ч эмчилгээ хийх боломжгүй, эмчилгээ хийсэн ч амьдралын чанар амьдрах хугацаа нь төдийлөн уртасгахад төвөгтэй үедээ оношлогдож байгаа нь нэг талаас харамсалтай мэдээ.

Үүнийг бол Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хорт хавдар гэдэг өвчнийг эрт үед нь оношлохоор зорьж , эрт илрүүлэг хоёр хөтөлбөр илүү боловсронгуй болгоод явж байгаад  эмч хүний хувьд бол баяртай байгаа.

Монгол Улсын хэмжээнд бол яг дуранг идэвхтэй хийдэг  170 орчим эмч нар байгаа. Монголын хоол боловсруулах дурангийн нийгэмлэг бол  эмч, боловсон хүчин сувилагч нарыгаа улам илүү боловсрол мэдлэгээ дээшлүүлж ахиулахад тасралтгүй сургалтад  хамруулж байна.  Яамны гаргаж байгаа бодлогыг дэмжиж, хамтарч ажиллана гэж бодож байгаа.  Хавдрын 70-80 нь хожуу үедээ оношлогддог гэж байгаа. Эсрэгээр нь 70-80 хувийг нь эрт үедээ илрүүлдэг болчихвол энэ бол маш том ахиц дэвшил ойрын зорилт гэж бид харж байгаа” гэв.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Л.Ган-Орших: Хавдрын 70-80 хувийг нь эрт үедээ илрүүлдэг болчихвол том ахиц болно  
Үзсэн: 208 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй