Шууд Chart

Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны хуучин тоглоомын талбайг шинэчиллээ

2025-04-15 11:54:35

Урин дулааны улирал эхэлж, хүүхдүүдийн гадаа тоглох цаг нэмэгдэж байгаатай холбогдуулан тоглох тоглоомын талбайг нь засаж, шинэчлэх ажлууд эхэлж байна.

Тухайлбал, хүүхдүүдийн чөлөөт цагаа аюулгүй, тав тухтай өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилгоор Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны Өндөрлөгийн тоглоомын талбайг засаж шинэчилж дууслаа.

Уг тоглоомын талбайн засвар шинэчлэлийн хүрээнд талбайн тохижилт хийж, сүүдрэвч будаж, савлуур, гулсуур засаж, хайлаас мод тарьж, хогийн сав суурилуулж, 3х3 сагсан бөмбөгийн талбайг шинэчлэн тохижуулав.

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар тохижилт бүтээн байгуулалтын ажлын зураг төслийн гүйцэтгэгчээр “Гоби Травел” ХХК боловсруулж, ерөнхий гүйцэтгэгчээр “ЦЭЭБ” ХХК ажиллаж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.


Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны хуучин тоглоомын талбайг шинэчиллээ  
Үзсэн: 211 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй