
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаанд оролцож, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал болоод урьдчилан сэргийлэх хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцлаа.
Аймгийн хэмжээнд 2,125,079 толгой мал тоологдож, үүнээс хаваржилтын нөхцөл байдлыг улмаас 10202 толгой мал хорогдсон. Улмаар 874,911 мянган толгой эх мал төллөхөөс, 354,314 толгой хээлтэгч мал төллөж, төл бойжилт 97,3 хувьтай байна.
Шар ус болон үерийн усны эрсдэлтэй бүсэд байгаа 8 сумын 1175 өрхөд аюулгүй газарт нүүн шилжих мэдэгдэх хуудас хүргүүлж, 524 өрхийг аюулгүй газарт нүүлгэсэн.
Гол, нуурын болон уруйн үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд үерийн эрсдэлтэй бүс болох Өлгий сумын дөрвөн багийн нутаг дэвсгэрт 9 байршилд үерийн усыг хуримтлуулах цооног, Өлгий сумын таван багийн нутаг дэвсгэрт Ховд голын эрэг дагуу 5 км газарт, 2 метрийн өндөртэй, 1,5 метрийн өргөнтэй үерийн далан босгосон. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Өлгий сумыг тойруулан барих үерийн далангийн ажил 82 хувийн гүйцэтгэлтэй байна.
Хотон, Хурган нуур, Бага түргэний хүрхрээ, Толбо нуурын эрэг, Ховд голын эрэг дагуу жил бүрийн зургадугаар дугаар сарын 15-аас есдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд Онцгой байдлын газраас Цагдаагийн газар, сумдын Онцгой комисстой хамтран хөдөлгөөнт болон байнгын эргүүлийг ажиллууласнаар усны ослын дуудлага буурсан үзүүлэлттэй байгааг танилцууллаа.
Хошууч генерал Г.Ариунбуян урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны хүртээмж, чанарыг сайжруулж, олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх ажлыг эрчимжүүлэхийг анхааруулсан юм.
Урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны хүртээмж, чанарыг сайжруулж, эрчимжүүлэхийг анхааруулав | ||
Үзсэн: 374 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.