Шууд Chart

Нийслэлийн онцгой байдлын газарт тоног төхөөрөмж, техник хэрэгслийг гардуулан өгчээ

2025-04-15 14:34:02

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Гамшгийн эрсдэлийг бууруулах Чингэлтэй дүүргийн зөвлөлөөс нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрахад тоног төхөөрөмж, техник хэрэгслийг гардуулан өгчээ.

 

Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Т.Уламбаяр “Онцгой байдлын байгууллагын бэлтгэл бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Цаашид иргэдийн аюулгүй байдлыг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэлээр хамтран ажиллана” гэлээ.

Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд ашиглагдах 20 сая төгрөгийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна.


Нийслэлийн онцгой байдлын газарт тоног төхөөрөмж, техник хэрэгслийг гардуулан өгчээ  
Үзсэн: 274 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй