
Иргэдийн таатай, аюулгүй, чөлөөтэй зорчих орчныг бүрдүүлэх зорилгоор нийслэлээс явган болон дугуйн замыг чөлөөлөх ажлыг эрчимтэй өрнүүлж байна.
Энэ хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг иргэдэд скүүтер, цахилгаан дугуйны түрээсийн үйлчилгээ үзүүлдэг Tapatrip, Jet, Eco Bike компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцлэх талаар санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Нийслэлийн зүгээс та бүхний үзүүлдэг үйлчилгээг дэмжин ажилладаг. Харин та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж 18-аас доош насны хүүхдүүдийн хэрэглээг хязгаарлах, үйлчилгээний системдээ хэрэглээний соёл, ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлэх, хяналтыг сайжруулж, иргэдийн хөдөлгөөнд саад болохуйц эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг тогтмол цэгцлэх шаардлагатай” гэлээ.
Харин скүүтер, цахилгаан дугуйны түрээсийн үйлчилгээ үзүүлдэг компанийн удирдлагууд цаашид хяналтаа сайжруулна. Тухайн хэрэгслийг зөвшөөрөгдсөн бүсэд байрлуулахыг хэрэглэгчдээ уриалж, соён гэгээрүүлэх ажлыг үе шаттай хийнэ гэдгээ илэрхийлсэн юм.
Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцэлнэ | ||
Үзсэн: 304 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.