Шууд Chart

Х.Нямбаатар: Тухайн оршин суугчдын хүсэлтийн дагуу Сэлбэ дэд төв орчимд нэмж газар чөлөөлөх санал авна

2025-04-15 16:58:35

Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр бэлтгэж, өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт 85 хувьтай үргэлжилж байна.

Тэгвэл газар чөлөөлсөн уг байршил дээр хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллалаа.

Энэ үеэр хотын дарга Н.Нямбаатар “Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4362 айлын орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах хоёр багц тендерийг гуравдугаар сард нээсэн. Нэгж талбаруудыг чөлөөлж, цэвэрлэгээ, ариутгал хийж дуусаад бүтээн байгуулалт барих хашааг татна. Сэлбэ дэд төв бол “20 минутын хот” үзэл баримтлалын 14 хотын хамгийн эхэнд баригдах хот. Энэхүү газар чөлөөлөлтөд өртөөгүй айлуудаас газраа чөлөөлүүлэх хүсэлтийг ихээр ирүүлж байна. Тиймээс иргэдийн олонх дэмжсэн тохиолдолд нэмж газар чөлөөлөлт эхлүүлэх боломжтой” гэдгийг тодотголоо.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул Сэлбэ дэд төвийн хажууд уулын энгэрт газар чөлөөлөлтөд өртөөгүй айлууд мөн үлдсэн. Чингэлтэй дүүргийн зүгээс тухайн айлуудтай зөвшилцөж, Сэлбэ дэд төвийн ойролцоо илүү харагдац сайтай байршилд хувийн хэвшилтэй хамтраад шинэ хорооллууд барих саналтай байгаагаа илэрхийллээ. Улмаар орлого нь эргэлдэж байдаг газар чөлөөлөлт, орон сууцны сан байгуулж, гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлж, орон сууцжуулах байдлаар төр, хувийн хэвшил, иргэнд аль алинд нь ээлтэйгээр төлөвлөлт хийдэг тогтолцоо руу шилжих нь зүйтэй гэсэн хотын даргын өгсөн чиглэлийг ажил хэрэг болгоно гэдгээ Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул хэллээ.  

Агаарын бохирдлыг бууруулах хамгийн үр дүнтэй аргын нэг бол гэр хорооллыг орон сууцжуулах гэдгийг хотын дарга Х.Нямбаатар онцолж, Сэлбэ дэд төвийн нөлөөллөөс гадна оршин сууж байгаа боловч газраа чөлөөлүүлэх хүсэлтэй байгаа иргэдээс санал авч эхлэхийг үүрэг болгов.


Х.Нямбаатар: Тухайн оршин суугчдын хүсэлтийн дагуу Сэлбэ дэд төв орчимд нэмж газар чөлөөлөх санал авна  
Үзсэн: 266 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй