
ХӨСҮТ-д 2025 оны гуравдугаар сарын 16-наас буюу хачгийн улирал эхэлснээс хойш хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй 44 хүн хандсан байна. Иймд хачигт хазуулах үеийн тусламжийг мэдээд, санаад, хадгалаад аваарай!
ХАЧИГТ ХАЗУУЛСАН ҮЕД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ
Монгол оронд 43 зүйлийн хачиг байдаг ба үүнээс хачигт энцерфалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиозын хүний өвчлөл бүртгэгддэг. Хамгийн хоруу чанартай нь хачигт энцефалит юм. Хачигт халдвар нь улирлын чанартай бөгөөд урин дулаан цагт 4-10 сарын хооронд идэвхжил хамгийн өндөр байдаг.
Хачигт хазуулсан үеийн яаралтай тусламж:
Хачгийг аль болох хурдан хугацаанд арьснаас салгаж авна.
Хачигны толгойг хурц үзүүртэй хямсаагаар арьстай аль болох ойрхон, хачгийн толгой, хошуу хэсгээс хавчина. Болгоомжтойгоор нааш, цааш хөдөлгөн аажим суллан татаж авна.
Шууд угз татан авахаар оролдож болохгүй
Хачигны ам хэсэг арьсанд маш нягт бэхлэгддэг учир хачгийг тасдаж, хачигны толгойг арьсанд үлдээхээс сэргийлэх хэрэгтэй
Хачиг цус сороогүй байх үедээ нүдээр ажиглагдамгүй жижиг, хазалт нь өвдөлтгүй байдаг. Харин цус сорсон үед хэмжээ нь томорч, вандуйны дайтай болох нь бий.
ХӨСҮТ-д хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй 44 хүн ханджээ | ||
Үзсэн: 250 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.