Шууд Chart

Засгийн газар хуралдаж байна

2025-04-16 15:32:31

Засгийн газар хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар: 

  • “Нүүрсний экспортыг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Ногоон гарц, боомтын бүс нутагт газар олгох, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх
  • Олон улсын худалдааны тарифын нөхцөл байдлаас шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл
  • Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар
  • Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачлан боловсруулсан Цусны донорын тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
  • Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачлан боловсруулсан Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
  • “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл зэрэг 23 асуудал хэлэлцэж, танилцана. 

Засгийн газар хуралдаж байна  
Үзсэн: 210 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй