
Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад учруулж буй ТҮЦ-үүдийг нүүлгэх ажил үргэлжилж байна.
Тухайлбал, Баянгол дүүргийн холбогдох албаныхан энэ сарын 14-16-ны өдрүүдэд нийт 38 байршилд 63 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, орчны бохирдлыг цэвэрлэж байна.
Тус дүүргийн хэмжээнд 289 ТҮЦ ачиж, нүүлгэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 204 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлээд байна. Үүнд:
- 1-р хороо: Богд ар баруун талын буудал-2
- 2-р хороо: 25-р эмийн сангийн автобусны буудал, ТБД-Андууд орчмын буудал орчмын автобусны буудал,бусад байрлал-13
- 3-р хороо: 71, 72-р байрны зам дагуу-4
- 4-р хороо: Жасрайн гудамж, 25-р эмийн сангийн автобусны буудал орчим, бусад-4
- 5-р хороо: 3-р эмнэлгийн автобусны буудам орчим-19
- 6-р хороо: Жем молл орчим-3
- 7-р хороо: 3,4-р хорооллын эцэс замын урд хэсэг-3
- 8-р хороо: Ард аюушийн гудамж-3
- 13-р хороо: Дархан нэхий, Хишиг төв-7
- 14-р хороо: Өргөө гудамж, Москва автобусны буудал-13
- 15-р хороо: Байгаль эх цогцолбор болон бусад-3
- 16-р хороо: Баруун 4 зам, модны 2 орчмын буудал-13
- 17-р хороо: Дамдинбазарын гудамж, Модны 2 орчим-4
- 18-р хороо: Сентоза буудлын зам дагуу-27
- 19-р хороо: 3,4-р хороолол, Парадокс буудал-6
- 20-р хороо:5 шар, Сүлжмэл, 32-н гүүр-13
- 21-р хороо:Гэмтэл буудал, Дэнж-5
- 24-р хороо:Алтай хотхон буудал-6
- 25-р хороо:Хангай хотхон, Биг барилгын материал-3
- 26-р хороо: Орон сууцны дунд-2
- 27-р хороо: Улаан гүүр, Найрамдал цэцэрлэгт хүрээлэн, бусад-4
- 28-р хороо:3-р эмнэлгийн урд автобусны буудал-1
- 29-р хороо:32, Хархорин, Саппоро автобусны буудал-24
- 30-р хороо: ЭТАЧ АШУҮИС-ийн зүүн талд-2
- 31-р хороо:Гэмтлийн эмнэлэг орчим Монос эмийн сан баруун тал-5
БГД-ийн хэмжээнд 204 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж, замыг чөлөөллөө | ||
Үзсэн: 205 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.