Шууд Chart

Улаанбаатар хотын циркийн өдрүүд эхэллээ

2025-04-16 16:51:24

Дэлхийн циркчдийн өдөр, Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор "Улаанбаатар хотын циркийн өдрүүд" арга хэмжээг зохион байгуулж байна. 

Тус циркийн тоглолт энэ сарын 16-22-ны өдрүүдэд өдөр бүр 11:00, 15:00, 18:00 цагт Сүхбаатарын талбайн асарт үнэ төлбөргүй болно.  

Тоглолтод  “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээний гран-при, алт, мөнгө, хүрэл цомуудын эзэн, Монголын циркийн уран бүтээлчид зэрэг нийт 230 уран бүтээлч оролцож байна.


Улаанбаатар хотын циркийн өдрүүд эхэллээ  
Үзсэн: 584 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй