Шууд Chart

Европын охидын олимпиадаас Монголын сурагчид 3 хүрэл, нэг тусгай байрын шагнал хүртжээ

2025-04-17 09:07:17

Европын Охидын Математикийн Олимпиадыг математикийн чиглэлээр авьяас чадвартай охидыг дэмжих, хөгжин дэвших нөхцөл бололцоогоор хангах зорилгоор 2012 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа.

Европын Охидын Математикийн 14 дүгээр Олимпиад Бүгд Найрамдах Косово улсын нийслэл Приштина хотод 2025 оны 4 дүгээр сарын 11-17 өдрүүдэд зохион байгуулагдсан. Энэ удаагийн олимпиадад 55 орны 229 охид оюун ухаанаа сорин  өрсөлдсөн.Тус олимпиадад оролцсон манай охидын баг 3 хүрэл медаль, 1 тусгай шагнал авч, нийт 56 улсаас 33 дугаар байр эзэлсэн байна.

  • Н. Болор Хүрэл медаль /Эрдмийн хишиг сургууль/
  • А.Мишээл Хүрэл медаль /Орчлон сургууль/
  • А. Ану Хүрэл медаль /Нийслэлийн ЕБ-ын 11-р сургууль/
  • Б. Оюунбилиг Тусгай байр /Хархорин ЕБ-ын Гүнзгий сургууль/

 

 

 


Европын охидын олимпиадаас Монголын сурагчид 3 хүрэл, нэг тусгай байрын шагнал хүртжээ  
Үзсэн: 310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй