Шууд Chart

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг бодлогоор дэмжинэ

2025-04-17 11:11:46

Дэлхийн олон оронд залуучуудын хөдөлмөр эрхлэлт буурч, эдийн засгийн идэвхгүй байдал нь тулгамдсан асуудал болоод байна. Иймд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төрийн бодлогоо шинэчилж, бодитой арга хэмжээнүүдийг авч эхлээд байгаа.  

Манай улсын хувьд ч энэ асуудал мөн адил ажиглагдаж байгаа бөгөөд бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээгээ боловсронгуй болгох ажлыг эхлүүлсэн.

Залуучуудын ажиллах хүчний оролцоо бага, ажилгүйдэл өндөр байгаа нь эдийн засгийн идэвхгүй байдал, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт, ур чадварын зөрүү зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай.

Азийн хөгжлийн банктай хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хэрэгжүүлж буй бодлогоо шинэчлэх зорилгоор;

•Залуучуудын хөдөлмөр эрхлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, сургуулиа төгсөөд ажлын байранд шилжих шилжилт, эдийн засгийн идэвхгүй байгаа шалтгааныг тодорхойлох
•Бодлогоор залуучуудыг хэрхэн дэмжих талаар судалгаа хийх
•Олон талын оролцоотой хэлэлцүүлэг, форум зохион байгуулах
•Судалгаа, үнэлгээний байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх
•Хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор олон улсын зөвлөх ажиллуулахаар төлөвлөөд байна.

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй хэрэгжиж буй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт” судалгааны ажлын хүрээнд төслийн багийнхан уулзлаа.

Энэ үеэр судалгааны явц, эхний шатны үр дүн, цаашид анхаарах чиглэлийн ярилцан  дараагийн алхмуудаа тодорхойллоо.

“Залуучуудын хөдөлмөр эрхлэлт”  судалгаа нь Монгол Улсын залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, хөтөлбөрийг илүү үр дүнтэй, зорилтот бүлэгт чиглэсэн байдлаар шинэчлэх, суурь мэдээлэл цуглуулах, зөвлөмж боловсруулахад чухал ач холбогдолтой юм.


Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг бодлогоор дэмжинэ  
Үзсэн: 290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй