Шууд Chart

Авто зам, тохижилтын ажлууд эхэллээ

2025-04-17 16:13:08

Энэ онд хийгдэх дулааны шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлуудын уялдааг ханган ажиллах хурлыг зохион байгууллаа.
 
Хурлаар Хотын инженерийн дэд бүтцийн дарга Л.Алтангэрэл: Улаанбаатар хотод шинэчлэн солих дулааны МАГИСТРАЛЬ гол шугамуудын ажлууд хийгдэхээр бэлэн болсон. Үүний хажуугаар Нийслэл, инженерийн байгууллагууд дүүргүүд авто зам, тохижилтын ажлууд ч мөн хийхээр төлөвлөсөн, ажлууд эхэлж байна.
 
Иймд бид төсвийн зардлыг үр дүнтэй ашиглахад анхаарч газар шорооны ажлууд хийгддэг бүтээн байгуулалтын ажлуудын уялдааг ханган ажиллах нь маш чухал байгааг онцоллоо.
 
Мөн томоохон шугам сүлжээний угсралтын ажлыг 08 дугаар сарын 15-ны дотор багтааж дуусгах, хот, дүүрэг, иргэдийн хамтын оролцоог хангаж ажиллах, мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй хүргэх чиглэлийг үүрэг болголоо.
 
Өнөөдрийн хуралд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүрэг, инженерийн хангамж, автозам, тохижилтын байгууллагуудын захиалагч, гүйцэтгэгч, зургийн авторын төлөөллүүд оролцлоо.

Авто зам, тохижилтын ажлууд эхэллээ  
Үзсэн: 438 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй