
Баянзүрх дүүрэг үүсэж хөгжсөний 60 жил, Улсын бүртгэлийн байгууллага үүсэж хөгжсөний 85 жилийн ойг угтан “Гараас гарт” нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр /2025.04.17/ зохион байгуулж байна.
Одоогийн байдлаар нийт 233 иргэн, хуулийн этгээдэд улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлснээс цахим иргэний үнэмлэх захиалсан 90 гаруй иргэний үнэмлэхийг өдөрт нь хэвлүүлж, иргэний гарт олгох ажлыг зохион байгууллаа.
Тодруулбал, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн барьцааны болон гэрээний 86 бүртгэл хүлээн авч бүртгэл хөтлөн иргэдэд олгосон бол хуулийн этгээдийн оноосон нэрийн баталгаажуулалтын 3, шинэ бүртгэлийн 3, мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн 3, нийт 9 бүртгэл хөтлөн, гэрчилгээ болон холбогдох баримт бичгийг иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэн өглөө.
Мөн бичиг баримтаа үрэгдүүлсэн, гэмтээсэн, хугацаа хэтэрсэн иргэдийг торгуулиас чөлөөлж бичиг баримтжуулан, нэгдсэн мэдээллийн санд мэдээлэл алдаатай, зөрүүтэй, тусгагдаагүй иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн зөрчлийг арилгаж, засвар өөрчлөлтийг тусгалаа.
Тус өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд иргэн, эд хөрөнгийн эрхийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгч, тараах материал түгээн ажиллаж байна.
Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс "Гараас гарт" өдөрлөгийг зохион байгуулж байна | ||
Үзсэн: 424 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.