Шууд Chart

Эмнэлгийн мэргэжилтний тухай хуулийн хэлэлцүүлэг эхэллээ

2025-04-17 17:41:05

Өнөөдөр “Эмнэлгийн мэргэжилтний тухай” хуулийн анхдугаар хэлэлцүүлгийг хийж эмч, мэргэжилтнээ хамгаалах чиглэлийн шинэ заалтуудыг хуульд тусгах тухай эмч, хуульчийн өргөн хүрээнд зохион байгууллаа.

Манай улсад гурван эмч, эмнэлгийн мэргэжилтэн тутмын хоёр нь ямар нэг байдлаар үйлчлүүлэгчийн дарамт, заналхийлэлд өртөж байгааг Хүний эрхийн үндэсний комиссын тайланд онцлон тэмдэглэсэн байдаг. Түүнчлэн эмч, эрүүл мэндийн ажилтнууд үйлчлүүлэгчийн гүтгэлэг, доромжлолд өртөх, нийгмийн сүлжээнд хууль бус дуу, дүрсний бичлэг цацах зэрэг нэр төр, эрүүл мэнд, бие махбодод халдах үйлдэл тасрахгүй байна. Тиймээс эмч, Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн баталгааг хангах, иргэд үйлчлүүлэгчийн эрх үүргийг хуульчлах хэрэгцээ, шаардлага үүсээд байгаа юм.

Олон улсад эмнэлгийн тусламж, үйлчилгээнээс шалтгаалсан эрүүл мэндийн эрсдэлийн эмчилгээний зардлыг нөхөн төлүүлэх тогтолцоог хуульчлан хэрэгжүүлдэг. Мөн эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн хариуцлагаас үүдэн эмчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсныг нотлох, хохирогчийг тогтоох, хохирлын хэмжээг тогтоож шүүхээр шийдвэрлэх үйл явц нь цаг хугацаа ихээхэн шаардагддаг бөгөөд энэ хугацаанд үйлчлүүлэгчийн өвчин эмгэг нь хүндрэх, цаг хугацаа алдсанаас хохирлын хэмжээ нэмэгдэх нөхцөл байдал үүсэх магадлал өндөр байдаг байна.

Манай улс ч эмнэлгийн мэргэжилтний тухай хуулиар эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдэлээс үүдэн гарсан гэм хорыг хохирол багатай даван туулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай хэмээн үзэж байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эмнэлгийн мэргэжилтний тухай хуулийн хэлэлцүүлэг эхэллээ  
Үзсэн: 326 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй