Шууд Chart

Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2025-04-18 11:21:11

2025 оны 04 дүгээр сарын 18-наас 04 дүгээр сарын 27-ныг хүртэлх 

10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

 

Дөрөвдүгээр сарын 18-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар салхи, шуургатай, сэрүүхэн байна.

Хур тунадас:  Дөрөвдүгээр сарын 18-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн төв хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 8-13 метр, 18-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 19-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.  

 

Агаарын температур: Ихэнх нутгаар сэрүүхэн Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 8-11 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.  

 

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 

Хур тунадас:  Дөрөвдүгээр сарын 20-21-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.  

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 21-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Дөрөвдүгээр сарын 18,19-нд дулаахан байх боловч 20-ноос сэрүүсч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 4-9 хэм, бусад хэсгээр 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна


Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв   
Үзсэн: 435 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй