Шууд Chart

Нийгмийн асуудлыг шийдвэрлэх олон талт арга хэмжээг хэрэгжүүлжээ

2025-04-18 13:04:26

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Завхан аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, салбаруудад ажиллаж, алба хаагчдад байгууллагын бодлого, зорилт, хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, санал бодлыг сонслоо.

Аймгийн Онцгой байдлын газар нь нийгмийн баталгааг хангах хүрээнд үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлж, 5 давхар 20 айлын орон сууцыг хөнгөлөлттэй үнээр барьж, Засаг даргын захирамжаар 4 айлын газар хашаа, нэг алба хаагчдад байрны урьдчилгааг тус тус шийдвэрлүүлэн, алба хаагчдыг хамруулсан. 

Албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх хүрээнд 7 хоног бүрийн пүрэв гарагийг албаны сургалтын өдөр болгож, мэргэжлийн сургалт, дадлагыг  тогтмол зохион байгуулж байна. 

Онцгой байдлын газрын дэргэдэх "Хүүхдийн цэцэрлэг" нь 3 багш 2 бүлгийн 53 хүүхэдтэй бол тусгай хэрэгцээтэй 10 хүүхэд 3 багштай  өдөр өнжүүлэхэд хамрагдаж байгаа юм. Онцгой байдлын байгууллагын “Хүүхэд хамгааллын бодлого”-ын хүрээнд Онцгой байдлын газарт хүүхэд хамгааллын өрөөг тохижуулах ажлыг эхлүүлжээ.


Нийгмийн асуудлыг шийдвэрлэх олон талт арга хэмжээг хэрэгжүүлжээ  
Үзсэн: 367 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй