Шууд Chart

Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтрээд, бага насны хүүхэд хүчиндэхийг завджээ

2025-04-18 13:15:14

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарэнэ оны 4-р сарын 15-ны 20.00 цагийн орчимд дугаар тоотод “Насанд хүрээгүй хүүхэд бусдад хүчиндүүлсэн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Өөрийгөө худлаа танилцуулсан үл таних этгээд “Ус уугаад гаръя” гэж найман настай хүүхдийг дагаж гэрт нь ороод хүчиндэхийг завдаж, зугтаасан байна. Энэ хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахын дээр танихгүй хүнд хаалга нээж өгөхгүй байх талаар сайтар хэлж ойлгуулахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтрээд, бага насны хүүхэд хүчиндэхийг завджээ  
Үзсэн: 448 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй