Шууд Chart

Дүүргүүдийн нийгмийн эрүүл мэндийн төвийг чадавхижуулах замаар сүрьеэгийн илрүүлэг хийнэ

2025-04-18 17:54:55

Сүрьеэгийн тусламж үйлчилгээний тогтолцоог оновчтой болгох замаар төвлөрлийг сааруулж 2028 он гэхэд илрүүлэлтийн түвшинг 70%-д хүргэх, бүх хэлбэрийн сүрьеэгийн эмчилгээний амжилтыг 90%-д хүргэхээр зорилт тавин ажиллаж байна.

ДЭМБ-ын зөвлөмж болгож буй эрүүл мэндийн тогтолцоонд тулгуурлан бүх шатны эрүүл мэндийн байгууллагын оролцоотой сүрьеэгийн илрүүлгийг оновчтой зохион байгуулахад ЭМЯ, ХӨСҮТ, Глобал сан болон бусад ОУ-ын байгууллагууд хамтран ажиллаж эрт илрүүлгийн чанарыг сайжруулах үндэсний стратеги төлөвлөгөөнд суурилсан НЭМ-ийн төвүүдийг чадавхижуулна. Тус ажлыг эхний ээлжинд нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй Хан-Уул, Баянзүрх дүүргүүдэд зохион байгуулах юм.

Глобал сангийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа төслийн хүрээнд Сүрьеэгийн масс илрүүлгийг сонгосон 2 дүүрэгт явуулахдаа тархалтын өнөөгийн төлвийг тогтоох, тухайн дүүргийн эрүүл мэндийн байгууллагад суурилан чадавхижуулах замаар зохион байгуулахад санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлэхээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллаж байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Дүүргүүдийн нийгмийн эрүүл мэндийн төвийг чадавхижуулах замаар сүрьеэгийн илрүүлэг хийнэ  
Үзсэн: 265 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй