
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 21-22-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, хуурайшилт нэмэгдэхийг анхааруулж байна.
2025 оны 04-р сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн баруун болон хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Температур: Увс нуур болон Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар 17-22 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 12-14 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 12-14 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 11-13 хэм дулаан байна.
2025 оны 04-р сарын 21-нээс 04-р сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд нутгийн зарим газраар, 22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан | ||
Үзсэн: 97 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.