
Монгол Улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит улс, аймаг, сумын цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-014 анги, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, "Юү Эл И" ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Од групп, Зорчигч Тээвэр 1 ХХК, Эм Жи Өү Транс ХХК, Ховд дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай үзүүрлэв.
с
Дөрөвт Увс аймгийн Ховд сумын харьяат, Сүлд спорт хороо, Хемон Констракшн ХХК, Увснуур дэвжээний бөх, улсын дархан аварга Н.Батсуурь, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Монтед Констракшн, Асиан Сити ХХК, Валькан групп, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий нар шалгарлаа.
Наймд улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага Э.Даш, улсын начин Х.Цогтгэрэл нар үлдэв. Тус барилдааны түрүү бөх 12 сая, үзүүр бөх 7 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 3 сая төгрөгийн бай шагнал, супер азтан автомашин гардсан юм.
Дараагийн барилдаан дөрөвдүгээр сарын 26-ны 13:00 цагаас Нийслэлийн Монгол Ардын намын 100 жилийн ойд зориулсан “Монгол Улсын аварга цолны хүндэтгэл”-ийн Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
М.Лхагва арслангийн нэрэмжит барилдаанд хурц арслан Д.Алтанцоож түрүүллээ | ||
Үзсэн: 108 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.