Шууд Chart

ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр 18 цагт хаагдана

2025-04-20 10:01:22

Элсэлтийн шалгалт өгөх шалгуулагчийн бүртгэл өнөөдрийн байдлаар 90 хувьтай байна байгаа тухай Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлжээ. Шалгалтын бүртгэл 2025 оны 04 сарын 20-ны 18 цагт хаагдах тул бүртгүүлэгчдэд дараах зүйлсийг анхаарууллаа.

  • Бүртгэлтэй холбоотой асуудал үүссэн тохиолдолд Боловсролын үнэлгээний төв рүү хандаж засварлуулах боломжтой.
  • Бүртгэлийн хугацаанд хичээл нэмж бүртгүүлэх боломжтой.
  • Бүртгэл хаах дөхөх үед систем рүү хандах хандалт маш их болж ачаалал үүсдэг тул бүртгэл баталгаажуулалтыг эрт, хариуцлагатай хийх.

Шалгуулагчид нь элсэлтийн шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрлүүлж ирнэ. Үүнд:

  • Иргэний үнэмлэх,
  • Бүртгэлийн хуудас,
  • Суудлын хуваарь,
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх.


ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр 18 цагт хаагдана  
Үзсэн: 108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй