
Монгол хэл, бичгийн шалгалт энэ сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан. Энэ шалгалтад өмнөх оны төгсөгчид болон 12 дугаар анги төгсөж буй 41433 шалгуулагч бүртгүүлснээс 39964 шалгуулагч буюу 96.5 хувь нь амжилттай хамрагджээ.
Харин 10, 11 дүгээр ангийн нийт 43786 шалгуулагч бүртгүүлснээс 43138 шалгуулагч буюу 98.5 хувь нь шалгалтад амжилттай хамрагдсан байна.Энэ жил монгол хэл бичгийн шалгалтад нийт 85119 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 83102 буюу 97,5 хувь нь амжилттай хамрагджээ.
Монгол хэл, бичгийн шалгалт бусад шалгалтаас онцлогтой. Учир нь шалгуулагчид задгай даалгавар дээр ажилладаг. Энэ нь эсээ бичиж, монгол бичгээс хөрвүүлдэг учраас засахад тодорхой хэмжээний хугацаа шаарддаг. Энэ жилийн хувьд нэлээд хугацаа шаардахаар байгаа аж. Учир нь 10, 11 дүгээр ангийн шалгуулагчид нэмэгдсэн. Өмнө 12 дугаар ангийн шалгалтын материалыг ажлын 14 хоногийн хугацаанд засаж, үр дүнг гаргаж мэдээлдэг байсан. Энэ жил энэ хугацаандаа багтаахаар ажиллаж байгаа аж.
Монгол хэл бичгийн шалгалтад 83102 шалгуулагч амжилттай хамрагджээ | ||
Үзсэн: 112 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.